Хэл сонгох

Japan English

Мэндчилгээ

Монгол Улсын ДНБ-ий өсөлт ойрын жилүүдэд тогтмол эрчимтэй үргэлжилж байна. Үүнд ашигт малтмалын экспорт гол үүрэг гүйцэтгэж, олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын компаниуд олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, гадаадын хөрөнгийн биржид гарахыг зорих болж, бүтээгдэхүүнээ глобал зах зээлд гаргах оролдлого нэмэгдэж байна.

Монгол Улс шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй, дэвшилтэт технологи шаардлагатай байгаа орны хувьд, газрын баялгаа боловсруулж, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, өндөр технологийг хөгжүүлэхийн тулд, шинэ технологийн боловсруулалт-хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийж, оюуны өмч бүтээн, түүндээ эрхийн хамгаалалт хийж, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмчөөрөө технологи дамжуулалт хийж, энэ бүхнийг тасралтгүй үргэлжлүүлэх чадвар бүхий залгамж хойч үеэ бодлоготойгоор бэлдэх нь хөгжлийн гол түлхүүр гэж боддог.

Тус компанийн удирдлагууд хөгжингүй орны оюуны өмчийн хувийн оффис, судалгааны институтэд олон жил ажиллаж, оюуны өмч, сэргээгдэх эрчим хүч, технологийн менежментийн чиглэлээр мэргэшин, практик туршлага хуримтлуулж ирсэн туршлагатай хүмүүс. Манай компанийн хамт олон цаашид технологийн боловсруулалт-хөгжүүлэлтийн чиглэлээр албан байгууллага, компани, их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж шинэ технологийг монголын зах зээлд нэвтрүүлэх, инновацийг хөгжүүлэх, технологийн асуудлыг шийдэх, шинэ бүтээгдэхүүн дотоодын болон глобал зах зээлд гаргахад хувь нэмрээ оруулахыг зориж байна.

 

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Д. Дамдинбаяр

Гүйцэтгэх Захирал

2012 оны 6 сар