Хэл сонгох

Japan English

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
  • Оюуны өмч гэж юу вэ?

Оюуны өмчид хүний оюун ухааны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон урлаг, уран сайхны бүтээлээс эхлэн технологийн шийдэл, ноу-хау хүртэл бүхий л төрлийн бүтээл ордог.
Улс орон бүр оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин, тогтолцоотой байдаг бөгөөд түүгээрээ дамжуулан, оюуны бүтээлийн зохиогч, бүтээгч болон оюуны өмчийн эрх эзэмшигч, үйлдвэрлэгч болон хэрэглэгч, төрийн захиргааны байгууллага болон аж үйлдвэрийн хоорондын харилцааг зохицуулж, улмаар эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн түлхүүр хөшүүрэг болгодог байна.

  • Эрх зүйн орчин

Манай улсад дараах голлох хуулиуд болон олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх зүйн зохицуулалт хийж байгаа бөгөөд төрийн захиргааны хэрэгжүүлэгч байгууллага нь Оюуны өмчийн газар болно.


  • Оюуны өмчийн төрөл

Оюуны өмчийг
1. Аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээл болон
2. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээл
гэж ерөнхийдөө хоёр хуваадаг.


Аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээл бол аж үйлдвэр, түүний хөгжилтэй салшгүй холбоотой бүтээл бөгөөд улсын бүртгэлд орж эрхийн хамгаалалт хийснээр түүнийг захиран зарцуулах онцгой эрх үүснэ.
Аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээл:

  • Шинэ бүтээл

  • Ашигтай загвар

  • Бүтээгдэхүүний загвар

  • Барааны тэмдэг

  • Газар зүйн заалт

Эдгээр аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээлд буюу шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэхийн тулд Оюуны Өмчийн Газар (ОӨГ)-т мэдүүлэг бүрдүүлэн өгч, тодорхой хэмжээний шалгуур хангасан тохиолдолд эрх эзэмшигчид нь албан ёсоор патент (шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар) эсвэл гэрчилгээ (ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт) олгосноор хүчин төгөлдөр болдог.
Эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны өмч бол зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт зөвхөн эрх эзэмшигч нь захиран зарцуулдаг эрхтэй юм. Өөрөөр хэлбэл монопол эрх болно. Эрх эзэмшигч нь энэхүү давуу эрхээ ашиглан бизнесийн үйл ажиллагаа явуулах, эсвэл эрхээ бусдад лицензээр хэрэглүүлэх, худалдах гэх мэтээр ашиглаж, эдийн засгийн үр ашиг хүртэнэ.


Зохиогчийн эрх болон зохиогчийн эрхэд хамаарах бүтээлд оюуны бүтээлч үйл ажиллагаагаар туурвисан шүлэг, дуу, тууж, жүжгийн зохиол, уран зураг, компьютерын программ зэрэг бүтээл орно. Зохиогчийн эрхийн бүтээл бол бүтээлийг туурвингуут шууд (автоматаар) эрх нь үүсдэг онцлогтой. Харин бүтээлийнхээ талаар материал бүрдүүлэн ОӨГ-т мэдүүлэг гарган, бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авч бүртгүүлж болдог.
Мэдүүлэг гаргах


Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийх

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхэд мэдүүлэг гаргагч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлэг гаргаж эрхийн хамгаалалт хийлгэдэг.
Энд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах тохиолдолд шаардлагатай материалын жагсаалтыг үзүүлэв. Итгэмжлэгдсэн төлөөлөгч материалыг аван, шаардлагатай бол мэдүүлэг гаргагчтай холбогдон тодотгож, материалыг эцэслэн боловсруулаад мэдүүлэг гаргадаг.


Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхэд шаардлагатай материал

(Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх тохиолдолд)

1. Шинэ бүтээл

  • Өргөдөл (Итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлдэх)

  • Шийдлийн тухай тайлбар болон холбогдох материал (Эдгээр материалд үндэслэн, Тодорхойлолт, Томьёолол, Товч тайлбар, Зураг болон бусад шаардлагатай материалыг бэлдэнэ).

  • Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)

  • Зохиогч, мэдүүлэг гаргагчийн мэдээлэл

  • Зохиогчийн баталгаа (Тусгай форматын дагуу бэлдэж, гарын үсэг зурна)

  • Шилжүүлэх акт (Мэдүүлэг гаргагч нь зохиогч биш бол үйлдэнэ. Тусгай форматын дагуу бэлдэж, зохиогч болон эрх шилжүүлэн авагч гарын үсэг зурна.)

  • Төлбөр төлсөн баримт

  • Тодорхой мэдээллийг эндээс үзнэ үү.

2. Ашигтай загвар

  • Өргөдөл (Итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлдэх)

  • Шийдлийн тухай тайлбар болон холбогдох материал (Эдгээр материалд үндэслэн, Тодорхойлолт, Томьёолол, Товч тайлбар, Зураг болон бусад шаардлагатай материалыг бэлдэнэ).
  • Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)
  • Зохиогч, мэдүүлэг гаргагчийн мэдээлэл

  • Зохиогчийн баталгаа (Тусгай форматын дагуу бэлдэж, гарын үсэг зурна)

  • Шилжүүлэх акт (Мэдүүлэг гаргагч нь зохиогч биш бол үйлдэнэ. Тусгай форматын дагуу бэлдэж, зохиогч болон эрх шилжүүлэн авагч гарын үсэг зурна.)

  • Төлбөр төлсөн баримт

  • Тодорхой мэдээллийг эндээс үзнэ үү.

3. Барааны тэмдэг

  • Өргөдөл (Итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлдэх)

  • Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)

  • Барааны тэмдэг: үг, дүрс, лого зэрэг (Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөх)

  • Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар

  • Бараа үйлчилгээний жагсаалт (эсвэл үйл ажиллагааны тухай тайлбар)

  • Төлбөр төлсөн баримт

  • Тодорхой мэдээллийг эндээс үзнэ үү.

4. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх

  • Өргөдөл (Итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлдэх. Өргөдөлд бүтээлийг туурвисан болон нийтэд хүртээл болсон огноо, бүтээлийн төрөл тодорхой бичих тул мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөх)

  • Итгэмжлэл

  • Зохиогчийн мэдээлэл (Иргэний үнэмлэхийн хуулбар)

  • Эрх эзэмшигчийн мэдээлэл (хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар, байгууллага бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар)

  • Эрх эзэмшигч нь зохиогч биш бол эрх шилжүүлэх акт үйлдэн, эрх эзэмшигч болон зохиогч бүгд гарын үсэг зурна.

  • Бүтээлийн эх хувь 2 ширхэг

  • Бүтээлийн тухай тодорхойлолт (Байгууллага эсвэл хөндлөнгийн этгээдийн гаргасан тодорхойлолт)

  • Төлбөр төлсөн баримт

  • Тодорхой мэдээллийг эндээс үзнэ үү.