Хэл сонгох

Japan English

Орчуулгын товчоо

Баталгаат Орчуулгын Товчоо
(Translation Bureau)


Орчуулгын арвин туршлагатай орчуулагч ажилтнууд маань бизнесийн мэргэжлийн орчуулгаас эхлээд техник технологийн материалын орчуулга хүртэл, бичгийн орчуулгын бүхий л эрэлтийг тань хангах болно. Бичгийн орчуулгадаа олон шатлалтай хяналтын процессийг нэвтрүүлэн ажиллаж байгаа тул, өндөр чанартайгаар гүйцэтгэнэ.



 

Баталгаат орчуулга

Манай компанийн орчуулгын товчоо нь Монголын Орчуулагчдын Холбооноос албан ёсны баталгаат орчуулга хийх зөвшөөрөл бүхий хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй (Зөвшөөрөл № 12/05/22а, 22b).

Техник, технологийн бичгийн орчуулга

Мэргэжлийн хэллэгтэй техник технологийн материал, гэрээ контракт, компанийн танилцуулга, лавлагааны материалын орчуулга (бичгийн болон аман)

Хэл: монгол, япон, англи, бусад хэл.

Мэргэжлийн салбарууд: Электроник, компьютер, программ хангамж, нанотехнологи, биотехнологи, хими, уул уурхай, нарны зай, сэргээгдэх эрчим хүч, патент, оюуны өмч, гадаад дотоод болон олон улсын стандарт.

Патентийн мэдүүлгийн орчуулга

Патентийн мэдүүлэг, тодорхойлолтыг дараах  хэлээр орчуулна:

Монгол Англи, Монгол Япон, Англи Япон

Технологийн материал, танилцуулга

Технологийн чиглэлийн компанийн танилцуулга, технологийн тоног төхөөрөмжийн бичиг баримт, зааварчилгаа зэрэг мэргэжлийн хэллэг орсон бичиг баримт боловсруулах үйлчилгээ хийнэ (англи, япон, монгол хэл зэргээр)

Энгийн бичгийн болон аман орчуулга

Олон улсын хурал, бизнес уулзалт, гэрээ, гэрээний бичиг баримт зэргийн бичгийн болон аман орчуулга, синхрон орчуулга, албан бичиг, төрөл бүрийн гэрчилгээний бичгийн орчуулга, орчуулгын баталгаа.

Хэл: монгол, япон, англи, бусад хэл (Солонгос , орос , герман, хятад)

Бусад

Орчуулгын дараа гарах алдааг засах, редактор хийх үйлчилгээг мөн үзүүлнэ.